“Forbes” сэтгүүлээс өнгөрсөн нэг жилийн хугацаанд хамгийн их орлого олсон Холливудын оддын жагсаалтыг шинэчлэн гаргажээ. 2011 оны тавдугаар сараас 2012 оны тавдугаар сар хүртэлх нэг жилийн хугацаанд жүжигчин Том Круз 75 сая ам.долларын орлогоор жагсаалтыг тэргүүлсэн байна. “Биелэгдэшгүй даалгавар” киноны шинэ анги дэлгэцнээ гарч, дэлхийн хэмжээнд 700 сая ам.доллар олсон нь түүний түрийвчийг зузаатгах гол шалтгаан болсон нь гарцаагүй. Харин өнгөрсөн жил дээрх жагсаалтыг тэргүүлж байсан Леонардо ди Каприо 37 сая ам.долларын орлогоор, мөн түүний хамт инээдмийн жүжигчин Адам Сандлер хоёрдугаар байрыг хуваан эзэлжээ.
Жагсаалтын топ 10-т дээрх гурван эрхмээс гадна Двейн Жонсон, Бэн Стиллер, Жонни Депп, Уилл Смит, Саша Бэрон Кохен, Марк Уолберг, Роберт Паттинсон, Тейлор Лотнер нарын одод багтсан байна. Харин өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Twilight”-ын од бүсгүй Кристен Стюарт ашиг, орлогын хэмжээгээр эмэгтэй жүжигчдийг тэргүүлжээ.
Хамгийн өндөр орлоготой топ-10 жүжигчин:
1. Том Круз – 75 сая ам.доллар
2. Леонардо ди Каприо, Адам Сандлер – 37 сая ам.доллар
4. Двейн Жонсон – 36 сая ам.доллар
5. Бэн Стиллер – 33 сая ам.доллар
6. Жонни Депп, Саша Бэрон Кохен – 30 сая ам.доллар
8. Уилл Смит – 30 сая ам.доллар
9. Марк Уолберг – 27 сая ам.доллар
10. Роберт Паттинсон, Тейлор Лотнер – 26,5 сая ам.доллар