Н.Энхбаяр тангараг өргөх үү

Хуучирсан мэдээ: 2012.07.08-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр тангараг өргөх үү

Сонгуулийн ерөнхий хорооныхон МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэж авахаас татгалзсан юм. Тиймээс экс ерөнхийлөгч Сонгуулийн ерөнхий хорооны дээрх шийдвэрийг эсэргүүцэн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан бөгөөд тун удахгүй дунд суудлын хуралдаанаараа асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн гэх мэдээлэл байна. Төрийн ордонд нисэх бор шувуугаар бол Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар МАХН-ын дарга Н.Энхбаярын талд асуудал шийдэгдэж, бүр УИХ-ын гишүүний тангараг өргөх сурагтай. Гэвч энэ сарын 18-нд товлогдсон Сүхбаатар дүүргийн шүүх хурлыг МАХН-ын дарга Н.Энхбаяр чухам ямар мэхээр даван гарч, УИХ-ын гишүүний тангараг өргөх гээд байна вэ гэдэг нь улстөрийн хүрээнийхний дунд олон таамаг дэвшүүлж, мэтгэлцээн өрнүүлээд байна. Улстөрчдийн олонх нь “Хэрвээ шүүхээс Н.Энхбаярыг гэм буруугүй гэж шийдвэрлэвэл Монголын шүүхэд итгэх олон нийтийн итгэл алдарч, Ерөнхийлөгчийн шүүхийг шинэчлэхийн төлөө хийж байгаа ажлыг баллуурдсан хэрэг болно” гэж үзэж буй юм. Үйл явдал хэрхэн өрнөхийг цаг хугацаа харуулна. Тэр болтол зай ч байна шүү.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж