Нийслэлийн Ардчилсан намын зөвлөлдөх хорооны 16 дугаар хурал болж, УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүлийг Нийслэлийн Ардчилсан намын даргаар сонголоо. Хуралдаанд 135 гишүүн оролцох ёстойгоос 97 нь оролцож, намын даргыг томилох санал хураалтыг нууцаар явуулахад 96 нь Э.Бат-Үүл гишүүнд итгэл хүлээлгэж, саналаа өгсөн байлаа. Намын нөхөд нь түүнд ийнхүү итгэл хүлээлгэсэнд Э.Бат-Үүл сэтгэл маш өндөр байгаагаа илэрхийлээд итгэлийг зүтгэлээр хариулахаа онцолсон. УИХ-ын сонгуульд өрсөлдөж болох байсан ч НИТХ-ын сонгуульд залуусаа манлайлан оролцож, ялалт байгуулна хэмээн намын даргадаа байр сууриа илэрхийлж, үнэмлэхүй ялалт байгуулсан Бат-Үүл баатрын хувьд ирэх дөрвөн жилд Улаанбаатар хотыг удирдах их ажилд хүчин зүтгэхээс гадна нийслэлийн Ардчилсан намыг удирдах амаргүй албыг мөн давхар залгуулах болж байна.
Г.ДАРЬ