Мексикчүүд шинэ ерөнхийлөгчөө эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2012.07.08-нд нийтлэгдсэн

Мексикчүүд шинэ ерөнхийлөгчөө эсэргүүцэв

Мексикт саяхан болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцэн хэдэн арван мянган хүн Мехико хотод жагсаал зохион байгуулжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд Энрике Пена Ньето ялсан нь ийнхүү сонгогчдын эсэргүүцэлтэй тулгараад буй юм. Аль нэг намд харьяалагддаггүй тэдгээр хүмүүс ерөнхийлөгчийн сонгуулийг шударга бус болсон гэж үзэж байгаа юм байна. Мексикийн сонгогчид Пена Ньетогийн PRI намыг сонгууль луйвардаж, саналыг худалдаж авсан гэж буруутгаж байгаа юм байна. Харин Мексикийн сонгогчдын тал хувийн санал авсан Пена Ньето үүнийг эрс үгүйсгэж байгаа гэнэ. Түүний хүчтэй өрсөлдөгч Андре Мануэль Лопез Обрадор сонгуулийн үр дүнг эсэргүүцэж, давж заалдахаа мэдэгдсэн байна. Зүүний үзэл баримтлалт Лопез Обрадор зургаан жилийн өмнө ерөнхийлөгчийн сонгуульд цөөхөн саналын зөрүүгээр ялагдал хүлээж, Мехико хотын төвд мөн л эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байсан юм байна. Өнгөрсөн баасан гаригт сонгуулийн ер дүнг зарлахад Пена Ньето сонгогчдын 38.21 хувийн санал авч ялалт байгуулсан бол Лопез Обрадор 31.59 хувийн санал авч ялагдсан билээ. Харин ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын саналын тоогоор гуравдугаарт орсон Жозефина Варкез Мота ялагдлаа хүлээн зөвшөөрсөн байна. Пена Ньетогийн PRI нам 2000 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах хүртлээ Мексикийн төрийн эрхийг 71 жил барьжээ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж