![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2012/7/848c6b6144153475/a94834a920197faoriginal.jpg)
ОХУ-ын Якут улсын Якутск хотноо долдугаар сарын 4-нд нээлтээ хийсэн “Азийн хүүхдүүд” олон улсын V спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ. “Эллэй Боотур” спортын ордонд өчигдөр эхэлсэн чөлөөт бөхийн тэмцээний эхний өдөр хөвгүүдийн 32, 42, 54 кг, охидын 32, 37, 48 кг-ын жингийн барилдаан болжээ. Энэ өдөр дэвжээнд гарсан Монголын гурван тамирчин тус тус медаль хүртэж, гурвуул шагналын тавцанд гарсан байна. Тодруулбал, хөвгүүдийн 54 кг-ын жинд “Тэмүүжин” клубын тамирчин З.Занабазар алт, 42 кг-д “Хасу-Мегаватт” клубт харьяалалтай Ц.Цогбадрах хүрэл, мөн охидын 54 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин Г.Отгонжаргал хүрэл медаль хүртжээ.
Чөлөөт бөхийн тэмцээнд Монголын нийт 12 өсвөрийн тамирчин зодоглож буй юм.
С.ЦЭЛМЭГ