Нийслэлийн Ардчилсан намын зөвлөлдөх хорооны 16 дугаар хурал үргэлжилж байна. Уг хурлаар Нийслэлийн Ардчилсан намын даргыг шинээр томилох ёстой. Гэхдээ энэхүү албан тушаалд УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүлээс гадна Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга мөн өрсөлдөхөөр болжээ. Өөрөөр хэлбэл, эл хуралд оролцож байгаа гишүүдээс хамгийн их санал авсан нь Нийслэлийн Ардчилсан намын даргаар сонгогдоно гэсэн үг юм. Уг хуралд гишүүдийн 52 хувь оролцож байна.
Г.ДАРЬ