Хэт халуунаас болж 30 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2012.07.08-нд нийтлэгдсэн

Хэт халуунаас болж 30 хүн нас баржээ

АНУ-д хэт халуунаас болж 30 хүн амиа алдсан байна. Аймшигтай халуунаас болж хүмүүс орох байх газраа олж  ядаж, усанд сэлж, кинонд яван, сэрүүцэхийн тулд метрогоор явж байгаа гэнэ. Зарим хот, мужид халууны хэм 100F хүрч, Вашингтонд 105F, Сэйнт Луист 106F, Индианаполист 104F  хэм хүртэл халж байгаа аж. Хэт халуунаас болж хүмүүс зөвхөн өглөө эрт гарч ажлаа амжуулж байгаа бөгөөд өдрийн ид халуунд гадагшаа гарахаас ч айж байгаа гэнэ. Агаарын температур АНУ-ын 20 мужид 105F хэмээс дээш гарсан аж. Хэт халалтаас болж амиа алдагсдын дийлэнх нь өндөр настнууд байсан гэнэ. Тэднийг гэрийнхээ ойролцоо зүрх нь хаагдаж нас барсан байхыг олсон аж. Түүнээс гадна хэт халалт цахилгааны системд нөлөөлснөөс болж Атлантын оршин суугчид бүтэн долоо хоног гаруй цахилгаангүй байгаа аж. Үдийн ид халуунд гадагшаа хамраа ч цухуйлгахыг хүсэхгүй байгаа Америкчууд агааржуулагч, сэнсний хажууд өдрийн ихэнх цагийг өнгөрүүлж байгаа гэнэ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж