Сүүж уулын наадам болов

Хуучирсан мэдээ: 2012.07.08-нд нийтлэгдсэн

Ховд, Дорноговь, Хөвсгөл, Завхан аймгууд болон  “Хүч” спорт хороо, “Аварга” дээд сургуулийн галынхан наадмын бэлтгэлээ базааж буй "Сүүж" уулын наадам өчигдөр боллоо. Жил бүр наадмын өмнө болдог тус сорилго барилдаанд улсын заан Ц.Мягмарсүрэн, Ч.Батзориг, улсын харцага Г.Элбэг, Т.Амартүвшин, улсын начин Ц.Лхагвасүрэн, И.Мөнхбаатар, Б.Адъяахүү, А.Хатансайхан, Н.Батзаяа, Б.Гончигдамба нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөх зодоглосноос Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат, аймгийн заан Л.Батзориг түрүүлж, Ховд аймгийн Мөст сумын харьяат, улсын заан Ц.Мягмарсүрэн үзүүрлэв. Харин шөвгийн дөрөвт Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Ч.Батзориг, улсын начин Н.Батзаяа нар шалгаран үлдлээ. Тус барилдаанд "Сүүж" уулын амралттай ойрхон оршдог бусад галын бөхчүүд очиж барилддаг уламжлалтай бөгөөд энэ удаа “Хилчин” спорт хорооныхон очицгоосон байлаа.

Эх сурвалж: www.undesniibukh.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж