Марио Балотелли аав болоход бэлэн гэв

Хуучирсан мэдээ: 2012.07.08-нд нийтлэгдсэн

Марио Балотелли аав болоход бэлэн гэв

“Манчестер Сити”-гийн довтлогч Марио Балотеллиг “Евро-2012” тэмцээний гол баатруудын нэг болсны дараа хуучин найз бүсгүй нь түүний хүүхдийг тээж байгаа хэмээн мэдэгдсэн билээ. Харин 21 настай хөлбөмбөгч үнэхээр аав болсон бол хүүхдийнхээ төлөө хариуцлага хүлээхэд бэлэн гэжээ. Гэвч Марио ДНХ-ийн шинжилгээний дараа л өөрийгөө хүүхдийн эцэг мөн гэдэгт итгэнэ гэсэн байна. Марио Балотеллигийн хуучин найз бүсгүй Рафаэлла дөрвөн сартай жирэмсэн гэнэ. Марио, Рафаэлла нар дөрвөн сарын өмнө хэрэлдээд салсан аж. Харин хөлбөмбөгч саяхан нэгэн найзаасаа түүнийг жирэмсэн гэдэг нь үнэн гэдгийг сонсоод холбоо барьж, хүүхдийн эцгийг шинжилгээгээр тогтоолгохоор болжээ. Марио “Үүнийг би дөрвөн сарын дараа мэдэж байгаа нь харамсалтай. Бид салснаас хойш ганц ч удаа яриагүй, уулзаагүй. Гэхдээ Рафаэлла надад хүүхэдтэй болсон тухайгаа огт хэлээгүй. Би хувийн амьдралаа олон нийтэд дэлгэх дургүй. Харин одоо хүмүүс бидний хувийн асуудлыг хөөцөлдөж, зураг авч, мөнгө олж байгаа нь харамсалтай” гэжээ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж