Деми Мурыг хүүхдүүд нь тоохоо больжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.08-нд нийтлэгдсэн

Деми Мурыг хүүхдүүд нь тоохоо больжээ

Жүжигчин Деми Мурын охид түүнээс холбоогоо тасалсан гэнэ. Деми Мурыг өнгөрсөн нэгдүгээр сард мансууруулах эм ихээр хэрэглэж, эмнэлэгт ухаангүй хүргэгдэх үед том охин Румер нь харж, асарч байсан аж. “Сүнс” киноны дүрээр алдаршсан жүжигчин Деми Мур залуу нөхрөөсөө салсны дараа депресст орж, албадан эмчилгээнд хүртэл явсан билээ. Харин түүний хайр дурлалын ээдрээтэй драмаас болж, охид нь түүнтэй бүр ярихаа ч больсон гэнэ. Нэгэн цагт Холливудын хамгийн сайхан хос гэгдэж байсан жүжигчин Деми Мур, Брюс Уиллис нар Румер, Скаут, Таллюла хэмээх гурван охинтой. Гэвч охид нь депресст орсон ээжээсээ илүү аавтайгаа дотно байдаг аж. Өөрөөсөө 15 насаар дүү нөхрөөсөө салсны дараах депрессээс арай гэж гарсан ч одоо охидтойгоо хэл амаа ололцохоо больсон гэнэ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж