“Үнсгэлжин”-гийн шаахай бодит болсон нь

Хуучирсан мэдээ: 2012.07.08-нд нийтлэгдсэн

“Үнсгэлжин”-гийн шаахай бодит болсон нь

“Walt Disney” кино компани алдарт “Үнсгэлжин” хүүхэлдэйн киног энэ намар Blu-ray дискэнд хэвлэн гаргахаар төлөвлөөд буй. Disney-н гүнжүүдээс хамгийн алдартай нь болох “Үнсгэлжин”-гийн үлгэрийг дахин хүүхэд багачуудад хүргэх ажлын хүрээнд гутлын ертөнцийн могул гэж болох Кристиан Лубутенд тун сонирхолтой санал тавьсан нь үлгэрийн гүнжийн болор шаахайг бодит болгох юм. Ингээд Кристиан Лубутен загварыг нь гаргаж, урласан дэндүү чамин “Болор шаахай”-г олон нийтэд танилцуулсан байна. Улаан өнгийн ултай, нүд гялбам гялтганасан чимэглэл бүхий эрвээхий гоёлтой, Swarovski болроор чимэглэсэн туфль бэлэн болжээ.

Дашрамд дуулгахад, Valentino, Elie Saab, Versace болон Oscar de la Renta зэрэг загварын орднууд ирэх Зул сарын баяраар “Disney”-н гүнж нарын даашинзны коллекци гаргах гэнэ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж