Краснодарт 141 хүн үерт живжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.08-нд нийтлэгдсэн

Краснодарт 141 хүн үерт живжээ

ОХУ-ын өмнөд район Краснодарт үерийн улмаас 141 хүн амиа алдсан талаар тус улсын Дотоод хэргийн сайд өнөөдөр мэдэгдсэн байна. “РИА Новости” агентлагийн мэдээлснээр тэдгээр хохирогчдын 130 нь Крымск дүүрэгт, ес нь Геленджик дүүрэгт, хоёр нь Хар тэнгисийн эрэг дэх Новороссийск хотод амиа алджээ. Өнгөрсөн баасан гаригаас хойш орсон борооны улмаас ийнхүү усны төвшин нэмэгдэж, үер болсон байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр үерийн гамшигт нэрвэгдсэн районд очиж, байдалтай нь танилцан, албаны хүмүүстэй уулзжээ. 100 гаруй хүн үерт живж амиа алдсан Кримск дүүрэг нь ОХУ-ын хамгийн алслагдсан газар бөгөөд ихэнх оршин суугчид нь нэг давхар байшинд амьдардаг аж. Кримскт үерийн усны төвшин өчигдөр шөнө долоон метрт хүрсэн бөгөөд үер буух үед оршин суугчид унтаж байжээ. Харин байшингийн дээвэр, модонд гарсан хүмүүсийг аврах албаныхан аварсан гэнэ. Өнөөдөр өглөө үерийн ус татрах үед амиа алдагсдын цогцсыг олсон байна.

ОХУ-ын телевизүүдээр үерийн гамшигт өртсөн Краснодарын гудамж талбай усанд автаж, хүмүүс өвдгөөр татсан шавар шалбааг дунд туучиж буйг харуулсан байна. Краснодар муж нь 2010 онд мөн уулнаас буусан үерт нэрвэгдэж, тосгод нь усанд автаж байжээ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж