Арилжааны долоо хоногийн тойм

Хуучирсан мэдээ: 2012.07.08-нд нийтлэгдсэн

Монголын хөрөнгийн бирж 2012 оны долдугаар сарын 2-6-нд нийт таван удаагийн арилжаа явуулж, таван ХК-ийн 26,4 мянган ширхэг хувьцааг 9,9 сая төгрөгөөр арилжсан байна. ТОП-20 индекс 22286.67 нэгжид хүрч, зах зээлийн үнэлгээ нэг их наяд 939.9 тэрбум төгрөг болсон байна. Нийт таван үнэт цаас арилжсанаас хоёр үнэт цаасны ханш өсч, нэг үнэт цаасны ханш буурч, хоёр үнэт цаасны ханш тогтмол байлаа  Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжсан үнэт цаасанд Ремикон /25.5 мянган ширхэг /АПУ /904 ширхэг/, Адуунчулуун /60 ширхэг/ зэрэг компанийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр Ремикон /5.1 сая төгрөг/, АПУ /4.4 сая төгрөг/, Адуунчулуун /284.0 мянган төгрөг/ зэрэг компанийн үнэт цаас арилжигдсан байна.

Эх сурвалж: www.mse.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж