Өнөө жилийн урианхай харвааны эхний таван байрт Баян-Өлгий аймгийн харваачид шалгарчээ.
1. Монгол Улсын мэргэн, Урианхай сурын мэргэн, Буриад сурын мэргэн М.Батгэрэл 30 сумнаас 28 онож,
2. Урианхайн мэргэн Ж.Мягмар 30 сумнаас 28 онож,
3. 2008 оны Монгол Улсын аварга Х.Бямбажав 30 сумнаас 27 онож,
4. Спортын мастер З.Нямсүрэн 30 сумнаас 27 онож,
5. “АПУ Трейдинг” компанийн “Зэв Алтан түрүү” багийн гишүүн, спортын мастер н.Баянмөнх 30 сумнаас 25 онож удаалсан байна.
Урианхай харваа нь 40 метрээс 30 сум тавьдаг. Харин буриад харваанд эрэгтэй, эмэгтэй харвах бөгөөд адил 45 ба 30 метрээс тус тус 32 сум нийт 64 сум онох аж. Буриад сур нь хамгийн олон сум онодгоороо онцлогтой. Харин халх сурын харваанд эрэгтэй 75 м, эмэгтэй 65 метрээс 40 сум (хананд 20 сум, хасаанд 20 сум) харвадаг билээ.
Өнөөдөр эхэлж буй буриад сурын харваанд 100-аад харваач оролцож байна. Маргааш хүүхдийн сурын харваа эхэлнэ.