Жастин Бибер хурд хэтрүүлээд торгуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.07-нд нийтлэгдсэн

Жастин Бибер хурд хэтрүүлээд торгуулжээ

Канадын 18 настай залуу дуучин Жастин Бибер Калифорни мужийн Калабабас хотын ойролцоо өмнө зүгийн 101-р хурдны зам дээр өөрийн “Fisker Karma” спорт загварын машинаараа хурд хэтрүүлэн давхиж явжээ. Түүнийг цагдаа зогсоох үед тэрбээр цагт 129 километрийн хурдтай давхиж явсан байна. Цагдаа нар түүнийг  хурд хэтрүүлсэн гэж торгожээ.

Жастин Бибер ийнхүү хурдлах болсон шалтгаан нь папарацичид гэнэ. Жастин Бибер яг л солиотой хүн шиг давхиж байсан  ба гэрлэн дохиог ч анзаарахгүй, замын эгнээгээр машинуудыг сүлжин давхижээ. Харин түүний араас папарацичид нэхэж явсан байна. Жастин Биберийн спорт загварын гоёмсог “Fisker Karma” машин нь Финландад үйлдвэрлэгдсэн бөгөөд 100 мянган ам.долларын үнэтэй ажээ. Түүний энэ мөнгөлөг өнгийн спорт машин нь цагт 201 километр хүртэл хурдлах хүчин чадалтай юм байна. Түүнд энэхүү машиныг 18 насных нь төрсөн өдрөөр нь менежер Скутер Браун бэлэглэсэн байна. Жастин Бибер өнгөрсөн жил мөн өөрийн “Cadillac CTS-V Coupe” машинаараа  хурд хэтрүүлэн давхиж яваад торгуулж байжээ. 

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж