
Жастин Бибер ийнхүү хурдлах болсон шалтгаан нь папарацичид гэнэ. Жастин Бибер яг л солиотой хүн шиг давхиж байсан ба гэрлэн дохиог ч анзаарахгүй, замын эгнээгээр машинуудыг сүлжин давхижээ. Харин түүний араас папарацичид нэхэж явсан байна. Жастин Биберийн спорт загварын гоёмсог “Fisker Karma” машин нь Финландад үйлдвэрлэгдсэн бөгөөд 100 мянган ам.долларын үнэтэй ажээ. Түүний энэ мөнгөлөг өнгийн спорт машин нь цагт 201 километр хүртэл хурдлах хүчин чадалтай юм байна. Түүнд энэхүү машиныг 18 насных нь төрсөн өдрөөр нь менежер Скутер Браун бэлэглэсэн байна. Жастин Бибер өнгөрсөн жил мөн өөрийн “Cadillac CTS-V Coupe” машинаараа хурд хэтрүүлэн давхиж яваад торгуулж байжээ.