ЭМ-ийн сайд нэрэмжит шагналаа гардуулав

Хуучирсан мэдээ: 2012.07.07-нд нийтлэгдсэн

ЭМ-ийн сайд нэрэмжит шагналаа гардуулав

Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал, П.Улаанхүү эмчид “Эрүүл мэндийн сайдын нэрэмжит” шагнал энэ сарын 04-нд гардуулжээ. П.Улаанхүү нь 1975 оноос хойш эрүүл мэндийн салбарт ажиллахдаа цус сэлбэлтийн алба болон цус сэлбэлт судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр хүндтэй, гавьяатай эмч, мэргэжилтэн юм. Эрүүл мэндийн сайдын нэрэмжит шагналын анхны эзэн нь ДЭМБ-ын Ерөнхий захирал, доктор Маргарет Чан байсан бол энэ шагналыг хүртсэн дараагийн эрхэм хүнээр П.Улаанхүү эмч ийнхүү тодорчээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж