Александра Бурк Майамид

Хуучирсан мэдээ: 2012.07.07-нд нийтлэгдсэн

“X factor” шоугаар олонд танигдан амжилтын оргилд хүрсэн дуучин Александра Бурк АНУ-ын Флорида мужийн алдарт Майами арал дээр амрахаар өнөөдөр T4 олон улсын нисэх онгоцны буудалд буужээ.

Тэрбээр өөрийн гэр бүл болон найз нарынхаа хамтаар ирсэн гэнэ. 23 настай дуучин бүсгүй биеэ наранд шарж, цагийг хөгжилтэй өнгөрөөж байгаа ч усны хувцастай байгаагаа зурагчдад мэдэгдхийг хүсээгүй аж. Гэсэн хэдий ч аль хэдийн паппарацид өртчихжээ. Тэрбээр энэ оны эхээр Английн Премьер-лигийн хөл бөмбөгч Жермейн Дефотой дотно харилцаатай байсан ч хосуудын дунд үл ойлголцох байдал үүссэний улмаас удалгүй салсан байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж