-“Намайг дагаад цэнгэ” дууны санааг яаж олов. Тухайн үед нэлээд шуугиан тарьж байсан шүү?
-Зарим нэг яруу найрагч шиг уран бүтээлийн олз омог хайж яваагүй ээ. Тухайн үед би найзуудтайгаа их шоуддаг байлаа. Тэр амьдралаасаа л сэдэвлэсэн.
-Хамтлагийнхан чинь хэрхэн хүлээж авч байв?
-Мэдээж “Ок” гээд л тоссон. Тэд ийм дуу хүлээж байсан юм шиг санагдсан.
-Хөгжмийн найруулгыг нь хэн хийсэн юм бэ?
-Аранза (Б.Бат-Эрдэнэ) ах. Бид санаагаа хэлж хийлгэсэн.
-Энэ дуу гараад удаагүй садар самуун сурталчилсан гэх шалтгаанаар хаагдсан. Тухайн үед юу бодож байв?
-Баярласан.
-Яагаад?
-Тэгэх тусам сонсогчид улам хайртай болж, сонсох гэсэн хүсэл нь оргилсон юм чинь. Та нэг судалгаа мэдэх үү.
-Ямар?
-Энэ дуу өнгөрсөн жилийн байдлаар манай улсын караокед дуулагддаг дуунаас нэгдүгээрт бичигдсэн байсан. Үүнээс үзэхэд ямар дуу болсон нь харагдаж байгаа биз дээ. Энэ дууны тухай ярьж байгаагийнх нэг нууц задлахад ирэх җил 10 жилийнх нь ой болно.
-Тийм үү. Яаж тэмдэглэх гэж байгаа вэ?
-Тодорхой ярихаа нуудалчихъя. Ямар ч байсан жижиг хэмжээний тоглолт хийнэ. Мөн ийм стилийн дуу зохиох гэж байгаа.
-Хамтлагийн тань 15 жилийн ойн тоглолт ирэх намар болно гэсэн үү?
-Тийм. Биднийг ойрд уран бүтээл хийлгүй байж байгаад гэнэт тоглолт хийнэ гээд ярихаар зарим хүнд “Унтаж байсан луу сэрэв” гэх шиг санагдаж байж магадгүй. Гэхдээ бид сонсогчдодоо мэдэгдэлгүй олон уран бүтээл хийсэн. Тэднийгээ наадам өнгөрөөгөөд цацаж эхэлнэ.
-Цомгийн ажилтай байна гэж сонсогдсон…
-Цомог гаргахаа больсон. Дуучид, хамтлагууд сүүлийн үед цомог гаргахаа больсон юм байна шүү дээ. Борлох нь ч муу юм. Бид цомог биш зөвхөн шинэ уран бүтээлээрээ сонсогчдодоо бэлэг барина.
"ӨДРИЙН ШУУДАН" сонин