Олон улсын эрдэмтдийн баг бодол санаагаараа роботыг удирдах боломжийг нээсэн байна.
“Virtual Embodiment and Robotic Re-Embodiment” төслөөрөө тэд хүний бодол санаагаар бүхэлд нь удирдах робот зохион бүтээсэн байна. Эрдэмтэд хүний тархины долгионыг дуурайж роботыг үйл хөдлөл хийлгэх коммандууд руу дамжуулахаар төлөвлөж байсан байна.
Ингэсэнээр ямар нэг үйл хөдлөлийн талаар бодож роботын үйл хөдлөлийг бүхэлд нь удирдах боломжтой болсон байна. Бидний гол зорилго бол хүнийг орлуулагчийг бүтээх юм хэмээн судлаач Abderrahmane Kheddar хэлсэн байна.
Ойрын ирээдүйд тахир дутуу хүний дугуйтай сандал жирийн хөл шиг ажилладаг робот хөлөөр солигдож болох төлөвтэй байгаа ажээ.