Боомын хориог 9-нд цуцалж магадгүй

Хуучирсан мэдээ: 2012.07.07-нд нийтлэгдсэн

Боомын хориог 9-нд цуцалж магадгүй

Нийслэлийн Налайх дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт боом өвчин гарсантай холбогдуулан 21 хоногийн хугацаатайгаар хорио, дэглэм тогтоогоод байгаа.

Газар дээр байдал ямар байгааг ОБЕГ-ын Гамшигтай тэмцэх газрын мэргэжилтэн, дэд хурандаа Д.Төрбатаас тодруулахад “Халдварын голомтод одоогийн байдлаар нэмж хүн, мал, амьтан өвчлөөгүй байна. Тиймээс ирэх даваа гаригт буюу энэ сарын 09-нд уг хөл хорио цуцлагдаж магадгүй. Хөл хориог цуцлахдаа мэргэжлийн байгууллагуудын хорио, дэглэмийг цуцлах санал, дүгнэлтийг үндэслэн тус дүүргийн ЗДТГ шийдвэр гаргана” гэх хариултыг өглөө. 

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж