
Газар дээр байдал ямар байгааг ОБЕГ-ын Гамшигтай тэмцэх газрын мэргэжилтэн, дэд хурандаа Д.Төрбатаас тодруулахад “Халдварын голомтод одоогийн байдлаар нэмж хүн, мал, амьтан өвчлөөгүй байна. Тиймээс ирэх даваа гаригт буюу энэ сарын 09-нд уг хөл хорио цуцлагдаж магадгүй. Хөл хориог цуцлахдаа мэргэжлийн байгууллагуудын хорио, дэглэмийг цуцлах санал, дүгнэлтийг үндэслэн тус дүүргийн ЗДТГ шийдвэр гаргана” гэх хариултыг өглөө.
Д.ЖАРГАЛ