Samsung смартфоноос 5.9 тэрбумын ашиг олно

Хуучирсан мэдээ: 2012.07.07-нд нийтлэгдсэн

Samsung смартфоноос 5.9 тэрбумын ашиг олно

Өмнөд Солонгосын олон улс дамнасан Samsung Electronics корпораци энэ оны хоёр дахь хагас жил гэхэд смартфон буюу ухаалаг утасныхаа борлуулалтыг нэмэгдүүлж 79 хувийн ашиг олохоор төлөвлөөд байгаа аж.

Тус корпорацийн албаныхны урьдчилсан тооцоолсноор бол хоёрдахь хагас жил ойролцоогоор 5.9 тэрбум ам.доллар буюу 3.8 еврогийн ашиг олох гэнэ. Дээрх үзүүлэлт нь 2008 оноос хойш гарч байгаа  хамгийн өндөр ашиг юм байна.

Samsung Electronics сүүлийн гурван сарын хугацаанд Тайваний HTC корпорацитай харьцуулахад нийлээд өндөр хэмжээний ашиг олоод байгаа ба HTC-ийн ашиг ойролцоогоор 58 хувиар унажээ. 

Тус компанийн ашиг ийнхүү унахад Евро бүсийн орнуудын, тэр дундаа АНУ-ын  эдийн засгийн хямрал ихээхэн нөлөөлсөн байна. Samsung энэ оны эхний хагас жилийн  байдлаар дэлхийн томоохон гар утас үйлдвэрлэгч Nokia корпорацийн ашгийг гүйцэж түрүүлээд байгаа аж. 

Шинжээчдийн үзэж байгаагаар ирэх саруудад ч Samsung-гийн ашиг өсөх хандлагатай байгаа гэнэ. Хөрөнгө оруулалтын байгууллагын шинжээч Но Гүн-Чаны мэдээлснээр энэ оны гуравдахь хагас гэхэд GalaxySIII 19 сая ширхгийг  худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж