Монгол улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилд 11198 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх 2011 оны мөн үетэй харьцуулан үзэхэд 10.7 хувиар өсчээ. Тодруулбал, өмнөх оны эхний зургаан сард нийт 10116 гэмт хэрэг гарсан байна. Энэ оны хагас жилийн байдлаар 18 ба түүнээс дээш насны 10 мянган хүн тутамд 60 хэрэг ногдож, дунджаар 5 хэргээр буюу 9,1 хувиар өссөн байна.
Дээрхи 11198 гэмт хэргийн тархалтыг авч үзэхэд 57 хувь нь нийслэлд, 41.8 хувь нь аймгуудад, төмөр замд 0.6 хувь, бусад газарт 0.6 хувьтай байна.
Д.ЖАРГАЛ