Канадын ажилгүйчүүдийн тоо буурчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.07-нд нийтлэгдсэн

Канадын ажилгүйчүүдийн тоо буурчээ

Канадын ажилгүйчүүдийн тоо өнгөрсөн зургадугаар сард 7.3 хувиас 7.2 хувь болж багахан хэмжээгээр буурчээ. Өнгөрсөн зургадугаар сард Канадад нийтдээ 7300 хүн ажилтай болсон байна. Энэхүү үзүүлэлт нь шинжээчдийн урьдчилсан тооцооноос илүү байгаа аж. Канадын цагийн ажилчдын тоо 22 мянгаар буурч, тэд орон тооны ажилчин болсон байна. Харин орон тооны ажилчдын тоо 29 мянга 300-гаар нэмэгджээ. Канадын улсын үйлдвэрийн ажилчдын тоо өнгөрсөн хоёр сарын хугацаанд 45 мянга 800-гаар нэмэгдсэн байна. Мөн хувийн компаниудад нийт  48500 хүн ажилд оржээ.  Шинээр нэмэгдсэн ажлын байрын ихэнх нь боловсрол, эрүүл мэнд зэрэг олон нийтийн салбарт нээгдсэн байна. Канадын байнгын ажилчдын цалингийн цагийн дундаж хөлс жилийн эхнээс зургадугаар сард 3.3 хувиар нэмэгджээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж