Энэ сараас зуух сольж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.07-нд нийтлэгдсэн

Энэ сараас зуух сольж эхэлнэ

Агаарын тухай хуулийг шинэчлэн найруулсантай холбоотойгоор агаарын чанарыг сайжруулах газрын төвд байрлах өрхүүдийн зуухыг солих ажил энэ сард эхэлнэ. Энэ ажлын хүрээнд түлшний нөөц бүрдүүлэх, зуухны бүсэд хамрагдах айл өрхийн тоо, зуухны төрлийг нарийвчлан тогтоохоор ажиллаж байгаа юм. Зуух солих ажил найм, есдүгээр сард хийгдэнэ. Мөн өнгөрсөн сараас эхлэн тулгуур хотуудад агаарын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг сурталчлахаар ажиллаж байна.

Үүнээс гадна хэд хэдэн байршилд шугам сүлжээний ажил хийгдэж байгаа аж. Одоогоор найман байршилд автомашин хийгээр цэнэглэх станц байгуулах, төрийн болон нийслэлийн өмчийн 10 орчим нам даралтын зуухны технологийн шинэчлэл, Ботаник, Дэнжийн мянга орчмын зарим айл өрх, сургууль, цэцэрлэг, хорооны байрны халаалтыг төвлөрсөн дулаан хангамжид холбохоор ажиллаж байна.

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж