Халдлага хийхээр төлөвлөсөн сэжигтнүүдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.07-нд нийтлэгдсэн

Халдлага хийхээр төлөвлөсөн сэжигтнүүдийг баривчилжээ

Лондонд алан хядах ажиллагаа явуулах гэж байсан зэвсэгтэй долоон сэжигтэнг цагдаа нар баривчилсан тухай  Reuters агентлаг мэдээлжээ.

Зэвсэгтэй этгээдүүд өнгөрсөн баасан гаригт Анлийн өмнөд хэсэгт орших  Йоркшир мужийн  M1 автозам дээр машинтай явж байсныг нь цагдаа нар илрүүлсэн байна.  Цагдаа нарын мэдээлснээр халдлага үйлдэх гэж байсан сэжигтнүүд Лалын шашинтнуудын гэмт бүлэглэлүүдтэй холбоотой байж болзошгүй бөгөөд халдлага хийхээр урьдаас төлөвлөсөн эсэхийг нь тус мужийн Алан хядах ажиллагаатай тэмцэх газраас шалгаж байгаа юм байна.

Дээрх хэргийн талаар  цагдаа нарын мэдээлж байгаагаар гурван долоо хоногийн дараа тус улсад болох “Лондон 2012” олимптой ямар ч холбоогүй хэмээн тайлбарлаж байгаа юм байна. Сэжигтнүүд 20-43 насны хүмүүс бөгөөд тэдний тав нь эрэгтэй хоёр нь эмэгтэй байсан аж. Тэд өнгөрсөн лхагва гаригт Английн төв хэсэгт орших Бирмингем хотод иржээ. Албаныхны мэдээлж байгаагаар 2005 онд Лондонд нэгэн амиа золиослогч бөмбөг дэлбэлж 52 хүн амиа алдаж байсан гэнэ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж