Малавид өршөөлөөр 377 хоригдлыг суллажээ

Хуучирсан мэдээ: 2012.07.07-нд нийтлэгдсэн

Малавид өршөөлөөр 377 хоригдлыг суллажээ

Өнгөрсөн баасан гаригт Малави улсын Ерөнхийлөгч Жойс  Банда улсынхаа тусгаар тогтнолын 48 жилийн ойгоор шоронд хоригдож байсан 377 хүнийг өршөөлөөр сулласан байна.

Эдгээр суллагдсан хоригдлуудын ихэнхи нь ял эдэлж байх хугацаандаа “томоотой” байсан болон онц ноцтой гэмт хэрэгт холбогдоогүй хүмүүс аж. Харин энэхүү өршөөлд бага насны хүүхдийг  хүчирхийлж, алсан хэргээр ял эдэлж буй хүмүүсийг хамруулаагүй байна. Ядууралд өртсөн энэхүү улсад бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг ихээр  гардаг ажээ. Малави улсын  23 шоронд нийт 12000 хүн хоригддог байна. Малавийн шоронгууд нь маш хатуу дэглэмтэй бөгөөд “газар дээрх там” гэж нэрлэгддэг ажээ. Малави улс тусгаар тогтнолын 48 жилийн ойн баярт зориулж 560 мянган ам.доллар зарцуулсан байна.

Мөн энэ үеэр цагдаа болон цэргийн жагсаалын үзүүлбэр, үндэсний бүжгийн цэнгүүн болон баярын цайллага зохион байгуулжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж