Талбайн теннисний оны гурав дахь “Их дуулга” болох “
Уимбльдон” зургадугаар сарын 25-нд Лондон хотноо эхэлсэн билээ. 126 дахь удаагийн “Уимбльдон”-ы эрэгтэйчүүдийн шигшээд өрсөлдөх теннисчид өчигдөр тодорлоо. Дэлхийн чансааны дөрөвт эрэмбэлэгдэж буй Их Британы
Энди Муррей “Уимбльдон”-ы зургаан цомын эзэн Швейцарийн
Рожер Федерер нар шигшээд шалгарлаа. Их Британы Энди Муррей хагас шигшээ тоглолтод Францын
Жо-Уильфред Цонгаг 6:3, 6:4, 3:6, 7:5-аар буулган авсан байна. Энди Муррегийн хувьд “Их дуулга”-ын дөрөв дэхь, улмаар “Уимбльдон”ы анхны шигшээ тоглолтод шалгараад байна. Энэ нь Их британичуудын хувьд хүсэн хүлээж байсан шигшээ тоглолт билээ. Учир нь 1938 оны шигшээд Bunny Austin шалгарсанаас хойш 74 жилийн дараа Их Британи теннисчин шигшээд шалгараагүй байсан юм.
Мөн “Уимльдон”-д зургаан удаа түрүүлэхдээ тасралтгүй таван удаа (2003-2007) түрүүлсэн Швейцарийн Рожер Федерер хагас шигшээд дэлхийн тэргүүн теннисчин Сербийн Новак Жоковичийг 6:3, 3:6, 6:4, 6:3-аар буулган авч зүлгэн талбай дээрхи найм дахь шигшээдээ шалгараад байна. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолт ням гаригийн шөнө болох билээ.
Мөн өнөөдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээд шалгараад буй Польшийн Агнешка Радваньска болон “Уимбльдон”-ы дөрвөн удаагийн аварга АНУ-ын Серена Уильямс нарын тоглолт болох билээ. Мөн хосын төрлийн дөрвөн удаагийн аварга АНУ-ын эгч, дүүс Серена, Винус нар хосын төрлийн шигшээд шалгараад байна. Тэд хосын чансаанд зургаад эрэмбэлэгдэж буй Чехийн хостой тоглох аж.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
Ч.БОЛОР