Өнөөдөр 08.30-12.45 цаг хүртэл ихэнх газрын интернэт тасарлаа. Учир шалтгааныг “Magicnet” компанийн зөвлөхөөс тодруулахад “Манай улсын интернэтийн ихэнх компаниуд “Жемнэт” гэдэг интернэтийн компаниас интернэтийн эрхийг авдаг. “Жемнэт” компани нь Америкийн интернэтийн урсгалаас авдаг. Өглөө тэрхүү интернэтийн урсгалд нь гэмтэл гарсан гэсэн. Одоогоор бүх гэмтлийг засварласан тул дахин интернэт тасрахгүй” гэлээ.
Д.ЖАРГАЛ