Түүхийн хосгүй бүтээлүүд эрсдэлийн байдалд байна

Хуучирсан мэдээ: 2012.07.07-нд нийтлэгдсэн

Түүхийн хосгүй бүтээлүүд эрсдэлийн байдалд байна

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй соёл урлаг, үзвэр үйлчилгээний барилгуудын ихэнх нь “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх норм ба дүрэм”-ийн өнөөгийн шаардлагыг хангахгүй байгаа нь МХЕГ-аас хийсэн шалгалтаар илэрсэн байна. Тодруулбал, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Байгалийн түүхийн музей, Спортын төв ордон, “Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудал газрууд аж.

Мөн  улсын хосгүй үнэт соёлын өв болох “Ганжуур”, “Данжуур”, “Алтан товч”  зэрэг алт, мөнгө, зэс, шүр, оюу зэрэг ёсөн эрдэнээр бүтээсэн дэлхийд ганц байдаг ном судрууд, урлагийн бүтээлүүд хадгалж байгаа Монголын үндэсний номын сан, Чойжин ламын сүм музейн барилгууд, Богд хааны ордон музей, Дүрслэх урлагийн музей /1905он/ зэрэг барилгууд газар хөдлөлтөд тэсвэргүй байгаагаас түүхийн хосгүй үнэт бүтээлүүд эрсдлийн байдалтай байгаа ажээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж