Үндэсний Их баяр наадам, Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан ЦЕГ-аас эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж буй цагдаагийн 412 алба хаагчийг хугацааны ээлжит цолоор шагнасан байна. Тодруулбал, Цагдаагийн дэд хурандаа цолоор ЦЕГ-ын Төв архивын ажилтан Ж.Амарбаясгалан, Архангай аймгийн цагдаагийн газрын эрүүгийн тасгийн дарга С.Цэрэнсамуу, нарын 33 алба хаагч, Цагдаагийн хошууч цолоор Мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч Л.Ганшагай, Дорнод аймгийн цагдаагийн газрын хүүхдийн ахлах байцаагч Д.Жавзандулам нарын 79 алба хаагч, Цагдаагийн ахмад цолоор ЭЦГ-ын төлөөлөгч Б.Эрхэсбаатар, ЗЦГ-ын мөрдөн байцаагч З.Бат-Эрдэнэ, Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтсийн байцаагч Э.Баянжаргал нарын 133 алба хаагчийг шагнасан байна.
Мөн Цагдаагийн ахлах дэслэгч цолоор НХЖХГ-ын салаан дарга Н.Алтансувд, БЗД-ийн цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч Д.Өнөртөгс, Булган аймгийн цагдаагийн хэлтсийн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр нарын 116 алба хаагч, Увс аймгийн цагдаагийн газрын төлөөлөгч С.Батбаяр, Хэнтий аймгийн цагдаагийн газрын байцаагч, Б.Мөнхжаргал нарын найман алба хаагчыг дэслэгч цолоор шагнаж офицерын бүрэлдэхүүнд оруулжээ.
Д.ЖАРГАЛ