Энхтайваны гүүрний урд талаас 120 мянгатын аюулгүйн тойрог хүртэлх замыг засч, нөхөөс хийгдэж байна. Засварын ажил энэ сарын 02-ноос эхэлсэн бөгөөд маргааш өглөө энэхүү зам засварын ажил дуусах юм байна.
Мөн өчигдөр Баянгол дүүргийн нутаг ТЭЦ IV -ийн урд замын эвдрэлтэй хэсгийг хуулан дахин нягтаршуулах хучилтын ажил хийгдэж дуусчээ.
Д.ЖАРГАЛ