Шалгалтанд хамрагдсан соёл урлаг, үзвэр үйлчилгээний 401 барилгын ашиглалтын байдалд 340 заалт бүхий 168 дүгнэлт, 12 заалт бүхий дөрвөн албан шаардлага 40 заалт бүхий 13 акт боловсруулан гаргаж, 800 зөрчил илрүүлж зөрчлийн 25 хувийг газар дээр нь арилгуулжээ.
Мөн Монгол Улсын хэмжээнд ажиллаж үйл ажиллагаа явуулж байгаа соёл урлаг, үзвэр үйлчилгээний 401 барилгын 117 нь газар хөдлөлтийн арга хэмжээгүй, 77 барилгын газар хөдлөлтөд тэсвэрлэх чадвар буурсан буюу нийтдээ 194 барилга ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангахгүй байгаа нь нийт барилгын 48.4 хувийг эзэлсэн байна.
Эдгээр барилга байгууламжинд жил бүр олон мянган хүн үйлчлүүлж байгаа нь болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн үед ноцтой хохирол учрах өндөр эрсдэлтэй байгаа ажээ.