4000-аад хүлэг шандсаа сорино

Хуучирсан мэдээ: 2012.07.07-нд нийтлэгдсэн

4000-аад хүлэг шандсаа сорино

Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд 4000-аад хүлэг тоосоо өргөх тухай урьдчилсан мэдээлэл гарчээ. Одоогоор уралдах морьдын бүртгэл хараахан эхлээгүй байгаа ч урьдчилсан байдлаар 16-17 аймгийн 3500-4000 хүлэг уралдах аж. Баяр наадамд хурд хүчээ сорих морьдын бүртгэл ирэх даваа гарагт эхлэх юм.

Энэ жилийн хувьд баяр наадмын хурдан морины уралдаан 10-ны өдрийн 08:00 цагт хязаалан насны морьдын уралдаанаар эхлэх аж.

Дашрамд дурьдахад, их насны морьд 26, соёолон азарга 22, хязаалан 17, шүдлэн 14, даага 12 км-т уралдах юм байна. Үүнээс гадна наадамд эрлийз морь уралдуулахыг хориглосон билээ.

Зөвхөн цэвэр цусны морьд уралдах бөгөөд эрлийз адууг тусад нь уралдуулж байхаар тогтсон юм.

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж