Дугуйтай аяллын багууд замдаа гарлааХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлNews.MN Спорт Бусад 2012-07-07Монголын залуучуудын холбооноос зохион байгуулж буй "Эрүүл залуу хүн" сэдэвт дугуйтай эко аяллын багийнхан өнөөдөр 10.00 цагт замдаа гарчээ. Таван багийн нийт 50 дугуйчин Монголын залуучуудын холбооны өмнөх талбайгаас эхэлж Налайх, Гурван найзын агуй, Мэлхий хад, Гүнжийн сүм зэрэг газраар аялж, нийт 150 зам туулах гэнэ.Дугуйчид эко аяллын туршид хог хаягдал ихтэй газрыг сонгон авч, тухайн орчныг цэвэрлэх юм байна.Д.ЖАРГАЛХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл