iPhone-ы сэрүүлэгтэй цаг Wake-to-Light

Хуучирсан мэдээ: 2012.07.07-нд нийтлэгдсэн

iPhone-ы сэрүүлэгтэй цаг Wake-to-Light

Wake-to-Light хэмээх энэхүү сэрүүлэгтэй цаг нь өөрийн iPhone-д буй тохиромжтой хөгжим болон дэвшилттэй тод гэрлийг ашиглан өглөө тайван сэрэхэд тань туслах сэрүүлэгтэй цаг юм. Энэ нь гэнэтийн чанга дуунд сэрэхээс илүү дээр.

Энэхүү сэрүүлгийг ашиглахын тулд өөрийнхөө iPhone эсвэл iPod-д буй дуртай хөгжимөө сонгосноор сэрэх цагаас 30 эсвэл 10 минутын өмнө хөгжмийн дуу удаанаар чангаран сэрүүлэгтэй цагны чийдэн нь тодорхой завсарлагатайгаар гэрэлтэнэ.

Та хөгжим болон гэрлээ тус тусад нь тохируулан нь сонгох боломжтой.

Энэ сэрүүлгэтэй цаг нь 2 ваттын спикертэй, 3 фунт жинтэй ба 129.95 ам долларын үнэтэйгээр худалдаалагдаж байна.

      
Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж