Цас бороог нэвтлэн хардаг машины ухаалаг гэрэл

Хуучирсан мэдээ: 2012.07.07-нд нийтлэгдсэн

Цас бороог нэвтлэн хардаг машины ухаалаг гэрэл

Шөнийн цагаар цас эсвэл бороо орж байх үед зам халтиргаатай болж, мөн үзэгдэх орчин хязгаарлагдаж машин жолоодоход маш хэцүү болдог.

Энэхүү асуудлыг шийдэх шинэ ухаалаг гэрлийг зохион бүтээжээ.

Carnegie Mellon их сургуулийн профессор Srinivasa Narasimhan-аар удирдуулсан баг машины замд тохиолдох хур тунадасыг харагдахгүй болгодог машины урд талын гэрлийн системийг бүтээсэн байна.

Энэ гэрэл нь борооны дусал бүрийг ойролцоогоор 13 мильсекундэд илрүүлж хариу үйлдэл үзүүлэх  ба цагт 30км хурдтай явж байх үед аадар бороо орсон нөхцөлд борооны дуслуудын 70 хувийг “нуух” чадалтай гэнэ.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж