"Атомын станцыг эсэргүүцэж байна", "Атомын станцын эрин биш" хэмээн лоозон барьж жагссаар байна. Орон нутгийн цагдаагийн албаныхны мэдээлснээр жагсаалд ирсэн хүний тоо 100 хол давж байгаа гэдгийг баталж байгаа юм.
Зөвхөн твиттерт л гэхэд 20 гаруй мянган хүн атомын цахилгаан станцыг сэргээх асуудлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн нэгджээ. Ерөнхий сайд Ёшихико Нода өнгөрсөн сарын 16-наас эхлэн Японы баруун нутагт байрлах хоёр атомын цахилгаан станцыг дахин сэргээх тухай яриа дэлгэж эхэлсэн юм.
Тэрбээр "Өнгөрсөн олон жилийн хугацаанд атомын цахилгаан станцын хүчээр өдий зэрэгт хүрсэн. Хэрвээ атомын цахилгаан станцыг сэргээхгүй бол манай улс эрчим хүчний зарцуулалтаа бүрэн хангаж чадахгүйд хүрнэ" хэмээсэн юм.
Япон улс өнгөрөгч тавдугаар сард сүүлийн станцаа хааснаар түүхэндээ анх удаа цахилгаан станцгүй болжээ.
Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин