Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /долдугаар сарын 6/ 4255 тоот арилжаагаар хоёр компанийн дөрвөн сая 775 мянган төгрөгний 5,760 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 22286.67 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас +172.17 нэгжээр нэмэгджээ. Өнөөдөр дөрвөн хэлцэл хийсэн ба хоёр үнэт цаас арилжжээ. Үүний нэгийнх нь ханш буурсан бол нэгийнх нь ханш өссөн байв. Зах зээлийн нийт үнэлгээ нэг их наяд, 939 тэрбум төгрөг байлаа.
У.БОЛОР