“Дэлхийд дуурссан Монгол бөх” номын нээлт болов

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

“Дэлхийд дуурссан Монгол бөх” номын нээлт болов

Монголын үндэсний бөхийн холбооноос монгол бөхийг Гиннесийн номд бүртгүүлэх санаачилгаар 6016 бөхийн барилдааныг 2011 оны есдүгээр сард зохион байгуулж, Монгол бөхийг дэлхийн дээд амжилтад бүртгүүлсэн билээ. Есдүгээр сарын 17-нд нээлтээ хийж, ес хоног үргэлжилсэн энэхүү барилдаанд Монгол улсын өнцөг булан бүрээс бөхчүүд хүрэлцэн ирж оролцсон. Тэгвэл тус барилдаанд барилдсан 6016 бөх зурагтайгаа, нэр алдартайгаа орсон, 1-13 давааны дүйзтэй, фото зургуудаас бүрдсэн “Дэлхийд дуурссан Монгол бөх” ном хэвлэгдэн гарлаа.

Номын нээлт өчигдөр буу 2012 оны  07-р сарын 05-ны 14.00 цагт “Интер” номын их дэлгүүрт болов. Номын нээлтэд МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүд болох улсын арслан П.Дагвасүрэн, улсын заан Д.Мягмар, улсын начин Д.Пүрэв-Очир, Төрийн соёрхолт зохиолч Д.Төрбат нарын олон зочид хүрэлцэн ирсэн байлаа. 

“Дэлхийд дуурссан Монгол бөх” номыг Монгол бөхийн өргөөнөөс 35.000 төгрөгөөр худалдан авч болох юм байна.

Б.Цолмон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж