БНСУ-д ажилладаг монголчууд маргалджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

БНСУ-д ажилладаг монголчууд маргалджээ

БНСУ-д ажиллаж, амьдардаг Монгол залуус нэгийгээ хутгалсан хэрэг энэ сарын 04-нд гарсан байна. Энэхүү хэргийг тус  улсын Кёнгиду, Гуянг ши  хотын цагдаагийн газар шалгаж эхэлсэн тухай БНСУ-дахь Монголчуудын мэдээллийн сайт болох www.mglradio.com-д мэдээлжээ.  Уг мэдээлэлд “Монгол улсын иргэн 42 настай н.Баяр нь хамт ажилладаг байсан  41 настай н.Хатанбаатарыг  хөдөөнийх  хэмээн доромжилсонд эгдүүцэж,  хутгалсан байна.  н.Хатанбаатар одоогоор эмнэлэгт эмчлүүлж байгаа. Сэжигтэн н.Баярыг   Кёнгиду, Гуянг ши  хотын цагдаагийн хэлтэст баривчлан саатуулж,  хүний  амь нас хөнөөхөөр завдсан гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн байна” хэмээжээ. Эдгээр залуус БНСУ-д гэрээгээр ажилладаг аж.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж