Монголын парламтентад улс төрд угсаа залгадаг бичигдээгүй хууль үйлчилдэг болсоор нэлээдгүй хугацааг үдэж буй. УИХ-ын гишүүн агсан Ш.Отгонбилэгийн цаг бусын үхлийн дараа түүний гэргий Туяа үйл хэргийг нь үргэлжлүүлж нөхөн сонгуульд ялалт байгуулж, ЭМ-ийн сайдаар хүртэл ажиллаж байсан билээ. Харин энэ удаагийн парламентад хүү Ш.Содбилэг нь Эрдэнэтчүүдийн итгэлийг өвөртлөн орж ирээд буй юм. Ийнхүү нэг гэр бүлийн гурван төлөөлөл монголын парламентад сонгогдон ажиллах болсон нь бас л онцлууштай үйл явдлын нэг байлаа.Парламентын шинэхэн гишүүд тангараг өргөх ёслолын үеэр хатагтай Туяа хүүдээ баяр хүргэхээр хүрэлцэн ирсэн байсан бөгөөд манай зураглаачийн дуранд ийн буужээ.