-УИХ-ын болон Нийслэлийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн сонгуультай холбоотой хичнээн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна вэ?
-УИХ-ын болон Нийслэлийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн сонгуультай холбоотой арав гаруй хэрэг одоогоор шалгагдаж байна. Эдгээр хэрэгт нийслэл, аймаг, дүүргийн прокурорын газруудаас хяналт тавьж байна.
-Тодруулбал?
-УИХ-ын сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн, сонгуулийг зохион байгуулалттай будлиантуулсан, сонгуулийн сурталчилгааны явцад сонгогчдыг эд мөнгөөр татсан, санал хураалтын явцад хууль бусаар нөлөөлөх, будлиантуулах зорилгоор сонгогчдын нэрсийн жагсаалтыг давхардуулан үйлдсэн зэрэг асуудлууд шалгагдаж байна. Нэр дэвшигчдээс Өвөрхангайн аравдугаар тойрогт нэр дэвшигч Н.Төмөрхүү, Увсын 15 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Орхоны 20 дугаар тойрогт нэр дэвшигч О.Содбилэг нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа.