
Хамгийн сүүлд гэхэд зургадугаар сарын 29-нөөс долдугаар сарын 1-нд болсон Их Британийн аварга шалгаруулах уран сайхны гимнастикийн тэмцээнээс түүний шавь Амаранта Чавез 11-ээс доош насны ангилалд дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ. Хоёр жил хүрэхгүй хугацаанд хичээллэсэн түүний өрсөлдөгчид 5-6 жил энэ спортоор хичээллэсэн хүүхдүүд байсан бөгөөд ийм амжилтад хүргэж чадсан монгол дасгалжуулагчийг тус улсын зарим хэвлэл гайхан магтсан гэнэ.
Б.Хулангийн шавь нар мөн энэ оны нэгдүгээр сард АНУ-ын Миами хотноо болсон олон улсын тэмцээнд зөвлөх багш, олон улсын шүүгч, доктор Л.Туяагийн хамтаар оролцож, дөрвөн алт, таван мөнгөн медаль хүртсэн байна. Монголынхоо далбааг өөрийн амжилтаар мандуулж яваа Хуландаа амжилт хүсье.
Б.ЦАЦРАЛ