АНУ-д он гарсаар нийт 57 сая ширхэг цомог худалдаалагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс долоо саяар илүү үзүүлэлт аж. Жилийн эхний хагаст худалдаалагдсан нийт цомгийн 38 хувийг нь дижитал цомгийн худалдаалалт эзэлсэн байна. “Grammy”-н шагналт дуучин Аделийн “21” цомог нь АНУ-ын цомгийн худалдааг тэргүүлсээр байгаа аж. Аделийн “21” цомог нь нэг долоо хоногийн хугацаанд 730,000 хувь борлогдож байжээ. Харин түүний араас цомог нь борлуулалт сайтай яваа дуучин бол Лайонел Ричи юм. Түүний гаргасан "Tuskegee" гэх кантри цомог жилийн эхний зургаан сард 912,000 хувь борлогдсон байна.
Б.Анхтуяа