“Ханбумбат” нисэх буудалтай болно

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

“Ханбумбат” нисэх буудалтай болно

“Оюутолгой” төслийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн нутагт  “Ханбумбат” нисэх буудлын цогцолборыг барьж байгаа билээ. Цогцолборыг эцсийн байдлаар 10 дугаар сард дуусгахаар төлөлвлөжээ. “Флюр” компанийн удирдлаган дор хоёр компанийн 500 гаруй ажилчид цогцолборыг барьж байна. Нисэх буудалд газардах хоёр онгоцны загварыг тодорхойлсон нь “Боинг 737”, “С 130” юм.  Цогцолборыг барихад газар нутгийн байгалийн тогтоц бэрхшээлтэй байгаа тул хатуу хучилттай зам тавих төхөөрөмж оруулж ирэн, ашиглаж байгаа гэнэ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж