Зусланд морин эргүүл ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

Зусланд морин эргүүл ажиллаж байна

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачлагаар зуслангийн чиглэлд сайн дурын морин эргүүл ажиллуулж эхэлжээ. Шадивлан, Гүнт, Майхан толгой, Яргайт зусланд морин эргүүлүүд ажиллаж байна. Зусланд иргэдийн хөл хөдөлгөөн ихсэж, элдэв зөрчил, ялангуяа байгаль орчин сүйтгэх, малын хулгай гарах нь нэмэгддэг.  Тиймээс Дүүргийн Цагдаагийн хэлтэс, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих албатай  хамтран ажилгүй иргэдийг хамруулан ажиллахаар болсон байна. Морин эргүүлүүд уулын өндөрлөг дээрээс орчин тойрондоо хяналт тавих аж. Гэмт хэргийн болон сэжигтэй зүйл гарсан үед цагдаагийн байгууллагад мэдээлэл өгөх гэнэ. Ингэснээр аливаа гэмт хэргийг таслан зогсоох, иргэдийг аюулгүй орчинд амьдрах бололцоог хангахад хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Э.Сар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж