“Та бидний үйл ажиллагаанаас улсын хөгжил шалтгаална”

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

“Та бидний үйл ажиллагаанаас улсын хөгжил шалтгаална”

УИХ-ын хамгийн ахмад гишүүний хувьд УИХ-ын анхдугаар чуулганыг даргалсан Д.Дэмбэрэл гишүүдийн бүрэн эрхийг баталгаажуулсан УИХ-ын тогтоол батлагдсаны дараа гишүүдэд хандаж товч үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ,

“УИХ-ын эрхэм гишүүд ээ, Өнөөдөр Монгол төрийн дээд эрх мэдэл шинээр байгуулагдсан УИХ-д шилжиж байна. УИХ-д сонгогдсон эрхэм гишүүддээ баяр хүргэе. Та бидний хууль тогтоох, бодлого боловсруулах үйл ажиллагаанаас улс орны хөгжил дэвшил, ард түмний маань амьдрал үйлс бүхэлдээ шалтгаалах болно.  
Ийнхүү та бидний өмнө төр түших хариуцлагатай үүрэг өнөөдрөөс эхлэн нээгдэж байна. Энэ хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлье. Та бүхний ажилд амжилт хүсэж байна. Төрийн нуруу түвшин байж, түмэн олон аз жаргалтай байх болтугай. Баярлалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайдад болон энд хүрэлцэн ирсэн бүх хүмүүст баярлалаа. Сайн сайхныг хүсье” гэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж