“Sound of kiss” охидын хамтлаг одоогоос хэдэн жилийн өмнө тун ч эрч хүчтэй, сүр дуулиантай мэндэлж байв. Солонгос соёлын нөлөөгөөр төрсөн шинэ үеийн залуусын тод төлөөлөл гэлтэй хэдэн годогносон охид бас ч гэж гарч ирсэн даруйдаа рок попын ертөнцөд эрэлт үүсгээд авсан. Хамтлагийн гишүүн Мино өрх тусгаарлаж, араас нь Золзаяа Ц.Бат-Өлзийн бэр болж, ээж болсноор эрч нь буурсан тус хамтлагийн ахлагч нь Ц.Уянга хэмээх энэ бүсгүй. Хамтлагийнхаа хамгийн адтай, ааштай тэрээр охидыг базаж, барьж явсан гэдэг. Хоёр жилийн өмнө төрсөн өдрөөрөө үл таних этгээдээс мянган сарнай бэлгэнд авсан хэмээн шум дэгдээж байсан Ц.Уянга хөл хүнд болжээ. Түүгээр барахгүй өөрийнхөө жирэмсэн зургийг сар сараар нь авч, фэйсбүүк хуудсандаа тавьсан нь олны анхаарлыг татаж амжжээ. Ер нь залуу бүсгүй гэсэндээ тэрээр зоримог алхам хийх тал дээрээ хэнийг ч дагуулахгүй саваагүй нэгэн бололтой юм. Түүнийг нүцгэн зургаа авахуулж, нэгэн компанийн рекламын нүүр царай боллоо гэсэн мэдээлэл ч нэг хэсэг газар аваад байсан билээ. Хөл хүндэрч, ээж болсон ч сурсан юмыг сураар боож болохгүй гэдэг нь л энэ байх даа. Ямартай ч Ц.Уянгад ээж болох гэж буйд нь фенүүдийнх нь өмнөөс баяр хүргэе.
Эх сурвалж: WWW.GRANDNEWS.MN